fitness
  • 209 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-01

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Тэгвэл энэ наадмаар бөхчүүдийн допингийн шинжилгээг авч Европ руу явуулахаар болжээ. Ингээд хариуг 48 цагийн дотор гарах юм байна. Ингэснээр наадмын түрүү бөхчүүдийн допингийн асуудал цэгцэрнэ гэж үзэж байгаа аж.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны гишүүн Н.Мягмар: Допингийн шинжилгээг богино хугацаанд авч, бөхчүүдэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. Монголын допингийн үндэсний байгууллагаас Германы Дресден хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг өгөхөөр ажиллаж байна. Энэ лаборатори сорьц хүлээн авснаас 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй гэсэн хариу гаргаж өгнө. Сэжигтэй хариу гарвал допингийн ямар төрлийн бодисыг хэрэглэсэн байна вэ гэдгийг 14-21 хоногийн дотор гаргаж өгнө. Ингэснээр бид богино хугацаанд эхний хариугаа авах боломжтой болно. Шинжилгээний хариуг богино хугацаанд авахын тулд сорьцыг Герман улсад биечлэн хүргэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар долдугаар сарын 13-ны нислэгээр Герман улсын нийслэлд буугаад энэ өдрийнхөө орой Дресден хотод очно.

Бусад мэдээ

Өвс ихтэй газраар автомашин, мотоциклтой зорчихгүй байхыг зөвлөлөө

Өвс ихтэй газраар автомашин, мотоциклтой зорчихгүй байхыг зөвлөлөө

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хэнтийн Батноров, Дорнодын Матад суманд өчигдөр (2024.04.09) хээрийн түймэ

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуул

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн