fitness
  • 34 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-02

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан.

Сонгуулийн дүнгээр Нийслэлийн ИТХ-ын доорх төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.

Үүнд

  1. Жуковын Алдаржавхлан
  2. Наранцэцэгийн Алтаншагай
  3. Нацагдоржийн Батсүмбэрэл
  4. Хөххүүгийн Болормаа
  5. Пүрэвжавын Ганзориг
  6. Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  7. Даваахүүгийн Пүрэвдаваа
  8. Доржзовдын Энхтуяа

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай. Тиймээс Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

 Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэс

Бусад мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх

Гэр бүлийн гишүүнийхээ автомашинд байршил тогтоогч байршуулан хууль бусаар мөрджээ

Гэр бүлийн гишүүнийхээ автомашинд байршил тогтоогч байршуулан хууль бусаар мөрджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээври

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн