fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-05

УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүүргийн Засаг дарга нарын оронд хэн очих нь анхаарал татаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин түүний халааг авах дараагийн хүн яригдаж эхэллээ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Ядамжав, Л. Цэеэрэгзэн, Л.Ариунтуяа, Х.Алтаншагай гэсэн 4 нэр яригдаж байгаа аж. Эдгээр 4 хүний тухай товч танилцуулъя. 

Д.Ядамжав 2012 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хуульч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын туслахаар ажлын гараагаа эхэлж байсан. Тэр утгаараа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зүтгүүлж байгаа сурагтай. Чингэлтэй дүүргийн намын хорооны удирдах албан тушаалтай гэдгээрээ нэлээн магадлалтай хүний нэг.

Л. Цэеэрэгзэн нь 2020 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Мөн дүүргийн SDY буюу Социал демократ залуучуудын холбооны тэргүүн, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны засаг дарга юм. Нэмж хэлэхэд Чингилтэй дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан, өдгөө Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. 

Х.Алтаншагай 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хуульч мэргэжилтэй. Дүүргийн ахмадын амралтын газрын захирлаар ажилладаг.

Л.Ариунтуяа 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар сонгогдон ажиллаж байсан. Одоо Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Мөн Хотын геодези, усны барилга байгууламж хариуцсан байгууллагын даргаар ажиллаж байна.

Ийм 4 хүн Чингэлтэй дүүргийн Засаг даргад нэр дэвших аж. Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн Засаг даргыг томилохдоо намын угшил, дэмжлэг, ар талыг нь харахаас гадна хийсэн бүтээснийг нь харгалзаж үзэх юм байна. 

Бусад мэдээ

Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Бат-Энэрэл мөнгө, Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв

Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Бат-Энэрэл мөнгө, Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв

Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны

ЭМДҮЗ-ийн 05 болон 02 дугаар тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулж байна

ЭМДҮЗ-ийн 05 болон 02 дугаар тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулж байна

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургаадугаар сарын 28-ны хуралдаанаар ЭМДҮЗ-ийн тогтоолуу

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн