fitness
  • 618 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж эрүүл мэндийн салбарын стандартчиллын асуудлын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.



Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудын талаар товч мэдээлэл өглөө.  Тэрбээр өнөөдрийн байдлаар тус салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас эмчилгээ, оношилгооны стандарт 32.8, эм, эмийн хамаарал бүхий стандарт 40.1, бүтэц үйл ажиллагааны стандарт 2.7, арга, аргачлал болон бусад стандарт 27 хувийг эзэлж буй бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай байгааг дурдсан.
Шадар сайд С.Амарсайхан уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах цаашлаад бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, уялдаа холбоог бэхжүүлэх, ажлыг эзэнтэй болгож хариуцлагжуулахад чиглэсэн тодорхой бодлого шийдвэрүүдийг гарган ажиллаж байгааг онцлоод Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон 2023 оныг Стандарын жил болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт стандартын шинэчлэлийг эрчимжүүлэхэл анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл танилцуулсан.



Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд стандартын асуудлыг цэгцлэх суурь томоохон ажлууд яамны төлөвлөгөөнд тусч, хийгдсэн. Тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эмийн хамаарал бүхий стандартад Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсэг, эмчилгээ, оношилгоо, арга аргачлал зэрэг бусад стандартад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу мэргэжлийн салбар зөвлөлөөр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүнд орчин үеийн стандартад нийцсэн бөгөөд цаашид байх шаардлагатай 135 стандарт, агуулга хуучирсан хэдий ч цаашид байх шаардлагатай 218 стандартыг шинэчлэх, хүчингүй болгох 415 стандарт байна гэсэн дүгнэлт гарсан.
Тиймээс эрүүл мэндийн салбарын стандартыг цэгцлэх асуудлаар ЭМЯ, Стандарт хэмжил зүйн газартай хамтарсан уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд А/464 тушаал гаргаж, 2025 он хүртэлх боловсруулан батлуулах стандарт, эмнэлзүйн зааврын төлөвлөгөөг гарган боловсруулах эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг томилоод байгаа юм.
Энэ тушаалын дагуу энэ онд 88 стандартыг шинэчлэх, 2024 онд 130 стандартыг шинэчлэх зааврыг боловсруулан батлуулах төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын стандарт, эмнэлзүйн зааврын шинэчлэл хийгдэх томоохон алхам болно гэж үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, сайжруулах ажлыг нэн даруй хийхийн зэрэгцээ салбарын хэмжээнд бүхий л төрлийн стандартыг ягштал мөрдүүлэн ажиллахад хаа хаанаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Бусад мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт хамгийн олон мал хорогджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт хамгийн олон мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч улсын хэмжээнд хамгийн их хохирол амсаж байв.Тэгвэ

АНХААР: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

АНХААР: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Ариунзул С.
Ариунзул С.