“ Бүс ба Зам” санаачлага нь газар зүйн хил хязгаарыг тодорхой заагаагүй бөгөөд энэ нь ижил төстэй улс орон, бүс нутгуудад нээлттэй олон улсын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд уг хөтөлбөрт нэгдэхээр хүсэл сонирхлоо илэрхийлсэн улс орнууд (өөрийн улсаас тендерт шалгарсан ААН-ээрээ дамжуулан) харилцаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Өөрөөрхэлбэл “Бүс ба Зам “ нь төслүүдийг хэрэгжүүлэхдээ ААН-үүдийн хамтрах, хорших хэлбэрийг сонгон дэд бүтцийн төслүүд (хурдны авто зам , төмөр зам, цахилгаан станц гм) –эд техник, технологи, ажиллах хүч, хөрөнгө материалаа экспортлох замаар хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагат ямар ч мөнгө, доллар өгөхгүйгээр зөвхөн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг цогцлоодог хөтөлбөр юм. Тэгээд ч БНХАУ бол авилгатай хатуу тэмцдэг, санхүүгийн сахилгын шинэ хэв дэг журмыг дэлхийд тогтоож байгаа улс учраас Бүс ба Зам хөтөлбөрийг авилга албан тушаалын гэмт хэргээс ангид байлгаж ирсэн чанд журамтай орон билээ. “Бүс ба зам” гэх дэлхийг хамарсан мега төсөлд дэлхийн 152 орон нэгдэж уг төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж хамтарсан бөгөөд үүнээс 82 улсад төслүүд нь бүрэн хэрэгжиж дуусчээ. Манай улсын хувьд2012 онд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг Төрийн Өмчийн Хорооноос зарласан. Уг сонгон шалгаруулалтанд “Чингис Лэнд Девелопмент Групп” компани Англи, Итали улсын зөвлөх багтай хамтарсан консерциум тэнцэж шалгарсан. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар уг компанитай “ Концессын гэрээ” байгуулан улмаар тухайн ондоо “Бүс ба Зам” хөтөлбөрт бүртгүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгч Чингис Лэнд Девелопмент Групп компани нь ОХУ-Монгол-БНХАУ-н эдийн засгийн коридорын төслүүдийн концепцийг дэвшүүлэн “Талын зам” нэрээр нэгтгэн бүртгүүлсэн билээ.
Энэхүү үйл явдал нь Монгол улсын төр, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гайхамшигт үйл явдал болсныг энд тэмдэглэх ньзүйтэй болов уу. Ингээд эдийн засгийн коридорын 1-р төсөл“Алтанбулаг – Улаанбаатар Замын –Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл” хэрхэн хэрэгжих талаар товчхон тайлбарлая.
1000 км урт, 49 метр өргөн, 1 метр зузаан бетонон суурьтай,6-н аймаг, 24-н сумаар дайран өнгөрөх олон улсын А зэрэглэлийн авто замыг хэрхэн санхүүжүүлж, хэрхэнбарьдаг талаар эхлээд яръя.
Зөвхөн 1 км зам барихад 49.000м3 бетон зуурмаг буюу24500 машин зуурмаг орно гээд бодоход ямар нүсэр ажилгэдэг нь харагдана.
Гэтэл энэ ажлыг 2.5 жилд барьж дуусгана гэдэг үлгэрийнюм шиг сонсогдох байх.
Бүс ба зам төслийн ажлын туслан гүйцэтгэгчээр дэлхийнтомоохон 100 гаруй компани оролцдог ба зарим компани ньАзи Африк Европ тивүүдийн 5-6 оронд уг төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн байдаг байна.
Нэг компани 10-20 километр зам барих ажил авч өөрсдийнтоног төхөөрөмжөө ажилчдынхаа хамт орууулж ирээд, өөрийн хөрөнгөөр 10-н сая долларын өртөгтэй хөрс хуулах,тэгшлэх ажлыг хийж дуусгаад, хөрөнгө оруулагч талдхүлээлгэн өгч эхний гүйцэтгэлийн төлбөр авна.
Дараа нь арматурын ажлыг хийж гүйцэтгэсний дараагүйцэтгэлийн төлбөрөө авах ....... гэх мэтээр эхлээд өөрөөсөөзардал гарган гүйцэтгээд, гүйцэтгэлийн төлбөрөө дараа ньавдаг юм байна.
1000 км замд 60-70 аад барилгын компаниуд ТЭЗҮ-ээс өөрт хамаарах хэсгийг авч кадастрын солбицол, замын өндөрзэргийг маш нарийвчлалтайгаар тооцон ажиллана.
“Бүс ба зам” төсөлд Хятад, Солонгос, Орос, Турк, Герман,Итали гэх мэт улсуудын том том компаниуд оролцож, ажлаазэрэг эхлэн гүйцэтгэх учир нэг том компанийн 10-20-н км зам барьж чадах хугацаагаар тооцоолон 2.5 жил гэсэнтооцоо гарсан байдаг.
Төслийн ажилд сайн техник тоног төхөөрөмжтэй сайнмэргэжилтэн туршлагатай компаниуд оролцоно. Туслангүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь хамгийн чухал учирТЭЗҮ боловсруулах ажилд оролцсон Итали, Англи, Солонгос,,Канад, Япон мэргэжилтнүүдийг байлцууланшийдвэрлэх болно.
Өөрөөр хэлбэл өмнө нь хэдэн улсад “Бүс ба Зам” төсөлдтуслан гүйцэтгэгчээр оролцсон байдал, ажиллах боловсон хүчин, санхүү, техникийн хүчин чадал зэргийг харгалзанүзэж сонгох юм.
Жил бүрийн 3 дугаар сард болдог олон улсын бүс ба замтөслийн санхүүжилтийн хуралдаанд Монголоос бусадорнууд Ерөнхий сайд, эсхүл Зам барилга хариуцсан сайд, газрын дарга, төсөл хариуцсан компанийн удирдлагуудтайхамт оролцдог ба манай улсын Ерөнхий сайд, чиглэлийнсайд байтугай яамны нэг мэргэжилтэн ч оролцдоггүй,зөвхөн концесс эзэмшигч “Чингис Лэнд ДевелопментГрупп, Шинэ Хөгжлийн Зам” ХХК-ийн удирдлага л оролцдог.
Нэг удаагийн хуралдаанд манай улстай хүн ам,эдийн засаг зэргээр ижил төстэй улсын ерөнхий сайд оролцоодшаардлага хангасан ТЭЗҮ хийгээгүй үндэслэлээр төслөөс хасагдаж Ерөнхий сайд нь хуралдаанаас гарч байсантохиолдол гарсан.
“ Бүс ба зам” хөтөлбөрт оролцогч улсын төсөл хэрэгжүүлэгчнь заавал хувийн компани байх ба тухайн улсын концессэзэмшигч компани нь хувьцааныхаа дийлэнхи хувийгхөрөнгө оруулагч талд шилжүүлэн бүртгүүлснээр төсөлхэрэгжиж эхлэдэг бөгөөд өөрийн эзэмшил хувиар тодорхойхяналт тавьж ажиллан туслан гүйцэтгэгч шалгаруулахад ч өөрийн эрхээ эдлэн оролцох юм.
Төсөлд оролцогч улсуудын Засгийн газар нь төсөлдхамрагдах газар чөлөөлөх, төсөл хэрэгжүүлэгч концессэзэмшигч нь шаардлага хангасан ТЭЗҮ боловсруулахүүрэгтэй байдаг бол манай тохиолдолд ТЭЗҮ- ээ хөрөнгөоруулагч талын хяналтаар оруулаад хүлээн зөвшөөрөгдөж, тэнцсэн. Манай улсын Засгийн газар Концессийн гэрээгцуцлахыг завдсанаар газар олголт бүрэн хийгдээгүй байгаань Засгийн газар үүргээ гүйцэтгээгүй, концесс эзэмшигч“Чингис лэнд девелопмент групп- Шинэ хөгжлийн зам” ХХК нь гол үүргээ бүрэн биелүүлсэн учир “Бүс ба Зам” хөтөлбөрөөс Монгол улс хасагдаагүй (9-н жил гацаасантөсөл) одоог хүртэл үргэлжилж байна.
“Талын зам” төсөл нь хурдны зам, хурдны галт тэрэг, газийнхоолой, өндөр хүчдэлийн шугам, нефтийн хоолой, цэвэрусны хоолой гэсэн иж бүрэн транзит коридорын асуудал баүүнээс хамгийн эхнийх нь болох хурдны замын ТЭЗҮ ньхөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангажзөвшөөрөгдсөн ба бусад төслүүд зөвхөн судалгаа, яриахэлэлцээрийн түвшинд явж байгаа болно.
Өөрөөр хэлбэл “Талын зам”-н 1-р коридор хурдны замын төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн коридорын бусад төслүүдхэрэгжих боломж бүрдэх бөгөөд Оросын холбооны улсаасавдаг цахилгааны үнэ 2 дахин багасах, шатахууныхомсдлоос бүрэн гарах, төмөр замын ачаа тээвэр гуравдахин нэмэгдэх, дулааны станцууд газийн түлшинд шилжижутаанаас салж ,говийн аймгууд байвангүй цэвэр усаархангагдах болно.
Монгол улс ганцхан төртэй , Монголчууд бид ганцхан заяах эх оронтой билээ.