fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-22
“ Бүс ба Зам” санаачлага  нь газар зүйн хил хязгаарыг тодорхой заагаагүй бөгөөд энэ нь ижил төстэй улс орон, бүс нутгуудад нээлттэй олон улсын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд уг хөтөлбөрт нэгдэхээр хүсэл сонирхлоо илэрхийлсэн улс орнууд (өөрийн улсаас тендерт шалгарсан ААН-ээрээ дамжуулан) харилцаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.  Өөрөөр хэлбэл  “Бүс ба Зам “ нь  төслүүдийг хэрэгжүүлэхдээ ААН-үүд хоорондоо  хамтрах, хорших хэлбэрээр хурдны авто зам, төмөр зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцийн төслүүдэд техник, технологи, ажиллах хүч, хөрөнгө материалаа экспортлох замаар оролцдог  бөгөөд  тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагад ямар ч мөнгө, доллар өгөхгүйгээр зөвхөн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг цогцлоодог хөтөлбөр юм. Тэгээд ч БНХАУ бол авилгатай хатуу тэмцдэг, санхүүгийн сахилгын шинэ хэв дэг журмыг дэлхийд тогтоож байгаа улс учраас “Бүс ба Зам” хөтөлбөрийг авилга албан тушаалын гэмт хэргээс ангид байлгаж ирсэн чанд журамтай орон билээ.

 “Бүс ба зам” гэх дэлхийг хамарсан мега төсөлд дэлхийн 152 орон нэгдэж уг төслийг дэмжиж хамтарсан бөгөөд үүнээс 82 улсад төслүүд нь бүрэн хэрэгжиж дуусчээ. Манай улсын хувьд 2012 онд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийг  хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг Төрийн Өмчийн Хорооноос зарласан. Уг сонгон шалгаруулалтанд “Чингис Лэнд Девелопмент Групп” компани  Англи, Итали улсын зөвлөх багтай хамтарсан консерциум тэнцэж шалгарсан. 2014 онд Монгол Улсын Засгийн газартай  “ Концессын гэрээ” байгуулан улмаар тухайн ондоо “Бүс ба Зам” хөтөлбөрт бүртгүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгч Чингис Лэнд Девелопмент Групп компани нь ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорын төслүүдийн концепцийг дэвшүүлэн “Талын зам” нэрээр нэгтгэн бүртгүүлсэн билээ. Энэхүү үйл явдал нь Монгол улсын төр, засаг улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьсон хувийн хэвшлийнхээ санаачилгыг дэмжсэн бодит жишээ байсан билээ.  

Ингээд энэ эдийн засгийн коридорын 1-р төсөл “Алтанбулаг – Улаанбаатар Замын –Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл” хэрхэн хэрэгжих талаар товчхон тайлбарлая.

1000 км урт,  49 метр өргөн, 1 метр зузаан бетонон суурьтай,  6-н  аймаг, 24-н  сумаар дайран өнгөрөх олон улсын А зэрэглэлийн авто замыг хэрхэн санхүүжүүлж, хэрхэн барьдаг талаар эхлээд яръя.

 Зөвхөн 1 км зам барихад 49.000м3  бетон зуурмаг буюу 24500 машин зуурмаг орно гээд бодоход ямар нүсэр ажил гэдэг нь харагдана.
Гэтэл энэ ажлыг 2.5 жилд барьж дуусгана гэдэг үлгэрийн юм шиг сонсогдох байх.
“Бүс ба Зам” төслийн ажлын  Гэрээт гүйцэтгэгчээр дэлхийн томоохон 100 гаруй компани оролцдог ба зарим компани нь Ази, Африк, Европ тивүүдийн 5-6 оронд уг төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн байдаг юм
Нэг компани  10-20 километр зам барих ажлын Гэрээ хийж өөрсдийн тоног төхөөрөмжөө ажилчдынхаа хамт орууулж ирээд, өөрийн хөрөнгөөр 10 гаруй сая долларын өртөгтэй хөрс хуулах, тэгшлэх ажлыг хийж дуусгаад, хөрөнгө оруулагч талд хүлээлгэн өгч эхний гүйцэтгэлийнхээ төлбөрийг авна. Дараа нь арматурын ажлыг хийж гүйцэтгэсний дараа гүйцэтгэлийн төлбөрөө авах ....... гэх мэтээр эхлээд өөрөөсөө зардал гарган гүйцэтгээд, гүйцэтгэлийн төлбөрөө дараа нь авдаг юм байна.
1000 км замд 60-70 аад барилгын компаниуд ТЭЗҮ-ээс өөрт хамаарах хэсгийг авч кадастрын солбицол, замын өндөр зэргийг маш нарийвчлалтайгаар  тооцон ажиллана.  Хятад, Солонгос, Орос, Турк, Герман, Итали гэх мэт улсын том том компаниуд оролцож, ажлаа зэрэг эхлэн гүйцэтгэх учир нэг  компанийн 10-20 км зам барьж чадах хугацаагаар тооцоолон 2.5 жил гэсэн тооцоо гарсан байдаг.
 Төслийн ажилд сайн техник тоног төхөөрөмжтэй сайн мэргэжилтэн туршлагатай компаниуд оролцоно. Гэрээт  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь хамгийн чухал учир ТЭЗҮ боловсруулах ажилд оролцсон Итали, Англи, Солонгос, Канад, Японы мэргэжилтнүүдийг байлцуулан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл өмнө нь хэдэн улсад “Бүс ба Зам” төсөлд Гэрээт  гүйцэтгэгчээр оролцсон байдал, боловсон хүчин, санхүү, техникийн хүчин чадал зэргийг харгалзан үзэж сонгодог.
Жил бүрийн 3 дугаар сард болдог олон улсын “Бүс ба Зам” төслийн санхүүжилтийн  хуралдаанд Монголоос бусад орнууд Ерөнхий сайд, эсхүл Зам барилга хариуцсан сайд, газрын дарга, төсөл хариуцсан компанийн удирдлагуудтай хамт оролцдог байтал манай улсын  Ерөнхий сайд, чиглэлийн сайд байтугай яамны нэг ч мэргэжилтэн оролцож байгаагүй бөгөөд  зөвхөн  Чингис Лэнд Девелопмент Группийн  удирдлага л оролцож ирсэн юм. Нэг удаагийн хуралдаанд манай улстай хүн ам, эдийн засаг зэргээрээ ижил төстэй улсын ерөнхий сайд оролцоод шаардлага хангасан ТЭЗҮ хийгээгүй үндэслэлээр төслөөс хасагдаж  Ерөнхий сайд нь хуралдаанаас гарч байсан тохиолдол ч гарсан.

“ Бүс ба Зам”  хөтөлбөрт оролцогч улсын төсөл хэрэгжүүлэгч нь заавал хувийн компани байх ба тухайн улсын концесс  эзэмшигч компани нь хувьцааныхаа дийлэнхи хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэн бүртгүүлснээр төсөл хэрэгжиж эхэлдэг бөгөөд  өөрийн эзэмшил хувиар тодорхой хяналт тавьж ажиллан Гэрээт  гүйцэтгэгч шалгаруулахад ч өөрийн эрхээ эдлэн оролцох юм.
Төсөлд оролцогч улсуудын засгийн газар нь төсөлд хамрагдах газрыг чөлөөлөх, төсөл хэрэгжүүлэгч концесс эзэмшигч нь шаардлага хангасан ТЭЗҮ боловсруулах үүрэгтэй байдаг бол манай компани  өөрийн хүч, хөрөнгөөр хийсэн ТЭЗҮ, Зураг төслөө хөрөнгө оруулагч талын хяналтаар оруулаад хэрэгжүүлэхэд бэлэн буюу судалгаа нь зохих ёсоор бүрэн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.  Гэтэл Засгийн газар Концессийн гэрээгээ цуцлахыг оролдсон, газар олголт бүрэн хийгдээгүй зэргээр  Монгол Улсын Засгийн газар үүргээ гүйцэтгэхгүй байгаа,  харин концесс эзэмшигч Чингис Лэнд Девелопмент Групп нь гол үүргээ бүрэн биелүүлсэн учир “Бүс ба Зам” хөтөлбөрөөс  Монгол улс хасагдаагүй (9-н жил гацаасан төсөл)  одоог  хүртэл  үргэлжилж байна.
“Талын зам” төсөл нь хурдны зам, хурдны галт тэрэг,  хийн хоолой, өндөр хүчдэлийн шугам, нефтийн хоолой, цэвэр усны хоолой гэсэн иж бүрэн транзит коридорын асуудлыг хамардаг бөгөөд  үүнээс хамгийн эхнийх нь болох хурдны замын ТЭЗҮ нь хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангаж зөвшөөрөгдсөн ба бусад төслүүд зөвхөн судалгаа, яриа хэлэлцээрийн  түвшинд явж байгаа болно.
Өөрөөр хэлбэл “Талын зам”-н 1-р коридор болох “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны замын  төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн коридорын бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэх ба  импортын цахилгаан эрчим хүчний хамаарал, шатахууны хомсдлоос бүрэн гарах, төмөр замын ачаа тээвэр  хэд дахин нэмэгдэх, дулааны станцууд  хийн түлшинд шилжиж утаанаас  салж, говийн аймгууд байвангүй цэвэр усаар хангагдах болно.  
Монголчууд бид ганцхан заяасан  эх оронтой билээ.

Бусад мэдээ

Угаалгын машинд гацсан 4 настай хүүг онцгой байдлын алба хаагчид гаргажээ

Угаалгын машинд гацсан 4 настай хүүг онцгой байдлын алба хаагчид гаргажээ

Угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргаж а

“СПОРТ БА ДОПИНГ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРАВДУГААР САРЫН 29-НД БОЛНО

“СПОРТ БА ДОПИНГ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРАВДУГААР САРЫН 29-НД БОЛНО

Өчигдөр 21:00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-р сувгаар шууд дамжуулахаар эфирийн ц

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн