fitness
  • 374 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-22

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн бөгөөд Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530 см байдаг бол өмнөх хоногоос 293 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан байна.

Бусад голууд үерийн аюултай түвшинд хүрээгүй. Бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд ойрын хоногуудад үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна.

Иймд малчид, аялж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу хоноглож, отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн