fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.

Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин есөн төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ.

Монгол Улс 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг, тамирчид зуны Олимпын наадмаас 30, Паралимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн амжилттай билээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар


Бусад мэдээ

"Ногоон автобус"-ны асуудлаарх шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшлогдлоо

"Ногоон автобус"-ны асуудлаарх шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшлогдлоо

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн Чинг

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд эрх зүйч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүллээ

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд эрх зүйч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүллээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ы

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн