fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-24

 Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговийн хойд, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Энэ сарын 24-26-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс

“Эко констракшн“ ХХК болон “Бондушка“ ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгууллаа

“Эко констракшн“ ХХК болон “Бондушка“ ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ГУББГ, нийслэлийн Хяналт шалгал

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн