fitness
  • 306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-25

Спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд өөрийн унаж, хэрэглэж буй тээврийн хэрэгсэлдээ зориулалтын бус тоноглол хийх нь ихэссэн. Үүнээс шалтгаалан гарч буй дуу чимээ нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ төрлийн гомдол Цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгддэг байна.

Тодруулбал, өнгөрсөн жилийн эхний хагаст нийт 88 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 34 нь долдугаар сарын 25-31-ний хооронд бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гомдолд ямар зохицуулалт хийдэг талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар энэ оны нэгдсэн тоон мэдээлэл гараагүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг.

Хуульд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг дуу намсгагч (глушитель) ажиллахгүй болсон, эсвэл зориулалтын бусаар өөрчилж тоноглосон гэж үздэг байна.

Монгол Улсын стандарт 50,14,2003 гэсэн стандартаар дууны децибел хэмжээс буюу дууны дээд нэгжийг зөрчсөн, стандарт бус дуу намсгагч хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-т заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог зүйл заалт бий. Цагийн хязгаарын хувьд 22:00-06:00 цагийг хүний амарч тайван байх хугацаа гэж үздэг. Энэ төрлийн гомдлыг иргэд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэх боломжтой” гэв.

Бусад мэдээ

Ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө цалингаа өөрчлөх хүсэлт гаргавал тэтгэврийн нэмэгдэл олгоно

Ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө цалингаа өөрчлөх хүсэлт гаргавал тэтгэврийн нэмэгдэл олгоно

Тодруулбал, 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэв

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн