fitness
  • 263 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-29

БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн дунд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч, Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал БНСУ-д хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаарх хуулийн зохицуулалт нь “Мансууруулах бодисын хяналтын тухай хууль”, “Хар тамхины тухай” хуулиар зохицуулагддаг байна.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон түүний түүхий эдийг үйлдвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн, хилээр гаргасан, хадгалсан, хэрэглэсэн, борлуулсан, борлуулахад зуучилсан мөн дээрх зорилгоор хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан тохиолдолд бүх насаар нь эсвэл 7 жилээс дээш хорих ял оноодог.

Харин дээрх үйлдлийг ашгийн зорилгоор эсвэл давтан үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих, 10 жилээс дээш хорих ялтай байдаг. Иймд:

  • Цахимаар орц найрлага нь баталгаагүй сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис худалдах, худалдаж авч болохгүй.
  • Марихуаны орц найрлага болох CBD (каннабидиол) агуулсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, тээвэрлэж болохгүй.
  • Нэн ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирж буй хаяг нь тодорхой бус ачаа, тээшийг өөрийн нэр дээр хүлээж авахаас татгалзах хэрэгтэйг анхааруулжээ.

зураг


Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Монгол Улсын Ерөн

Төгрөгийн хадгаламж 36.2 хувиар өсжээ

Төгрөгийн хадгаламж 36.2 хувиар өсжээ

Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний зургаадугаар сарын мөнгөний нийлүүлэлтийн мэдээллийг т

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн