Долдугаар сарын 28-ны 13:00 цагаас долдугаар сарын 29-ний 06:00 цагийн хооронд Толгойт чиглэлийн зам дагуух “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг бүрэн хааж, зам засварын ажил хийгдэнэ гэж мэдээлж байв.
Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр “Номин” авто буудлын өмнөх зам засварын ажил хийгдэж дуусаагүй байна.
Иймд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобусыг "Драгон" авто буудлаас хөдлөх зохицуулалт хийхээр болсныг АТҮТ-өөс мэдээллээ.