fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-29

Фэйсбүүк дэх зурагнаас нь харж, тухайн айл эзэнгүй байна гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Аялал зугаалгаар явахдаа цахимм орчинд өөрийн болон гэр бүлийнхээ зургийг нийтэлдэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна. 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрти хулгай оржээ гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж, зугаалж яваа зургаа нийтэлсэн нь гэмт хэрэгтний олз болж, эзэнгүй айлд хулгай орсон байна. Иймд иргэд та бүхэн гэр бүлээрээ болон бусад хүмүүстэй аялж зугаалж яваа зургаа гэртээ ирсний дараа цахим орчинд нийтлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Түүнчлэн та олон хоногоор аялж, зугаалах гэж байгаа бол хаалга, цонхондоо найдвартай цоож бэхэлгээ хийгээрэй. 2024 он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэргийн шинжтэй 989 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Бусад мэдээ

Нийт тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авсаар байгаа

Нийт тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авсаар байгаа

Нийслэлийн нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх бөгөөд иргэдээс үнийн санал авч байгаа. Тэгвэл энэ аж

Б.Энхбаяр: 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна, нүүрсний хулгайд бүгд оролцсон

Б.Энхбаяр: 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна, нүүрсний хулгайд бүгд оролцсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн