fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-01

Зуны олимпын наадмын зургаа дахь Монголын тамирчдаас спортын дөрвөн төрөлд таван тамирчин өрсөлдөнө.

Байт харваач Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний харвалтаа хийнэ. Тэрбээр Мексикийн тамирчин Матиас Грандетай Улаанбаатарын цагаар 15:30 цагаас өрсөлдөнө.

Жүдогийн эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Хүслэн Эквадорын Ванесса Чалатай өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн Израилийн Петер Палтчиктай хүч үзнэ. Тэдний барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

Буудлагын төрөлд О.Есүгэн 18:00 цагаас 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалдаа цэц сорих бол 23:22 цагаас боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал медалийн төлөө буюу шөвгийн наймын тоглолтоо ДАШТ-ий алтан медальт (2022) Туркийн Хатич Акбаштай хийх юм.

Бусад мэдээ

Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ

Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ

Вьетнам улсад бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлаг

Хаврын мод тарих өдрүүд тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ

Хаврын мод тарих өдрүүд тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ

"Ногоон хот-иргэний оролцоо" хаврын мод тарих аян өнөөдрөөс эхэлж, тавдугаар сарын 19-нийг хүртэл үр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн