fitness
  • 133 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-05

Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.

ЭМЯ-наас уг өвчнийг бага насны хүүхдэд маш аюултай халдварт өвчин хэмээн мэдээлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг танилцуулав.

  • Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
  • Илчлэг, тэжээллэг хоол өгөх
  • Өдөрт 4-5 удаа заавал хооллох
  • Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
  • А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
  • Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
  • Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
  • Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Бусад мэдээ

2024 оны I улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2024 оны I улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2024 оны нэгдүгээр улирлын буюу 1, 2, 3 дугаар сарын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр са

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.