fitness
  • 189 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-12

НЗДТГ болон Азийн Хөгжлийн банк хамтран “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх юм.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушан Маматкуловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушан Маматкуловд уг төслийн бэлтгэл ажлын тайланг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Энэхүү төслийн хүрээнд бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, дижитал технологи ашиглан холбогдох төрийн үйлчилгээний ил тод, хүртээмжийг бэхжүүлэх, мөн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төслийн хэрэгжилт, институтийн чадавхыг бэхжүүлнэ” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхи

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Өнөөдөр:Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн