fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-13

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр хамтран ажиллах зорилгоор тус гэрээг байгуулж байна хэмээн хамтарсан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөр багтсан. 

Харин АН-ын мөрийн хөтөлбөрт буй хүний хөгжил, хувийн өмчийн хамгаалал, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах шударга ёсны зорилтуудыг тусгасан. 

Мөн ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг удиртгал болгож "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж байна" хэмээн танилцуулав.

Бусад мэдээ

Л.Энх-Амгалан: Хэтдээ 20 орчим их, дээд сургууль л үлдэх болов уу

Л.Энх-Амгалан: Хэтдээ 20 орчим их, дээд сургууль л үлдэх болов уу

Тэрбээр, Боловсролын тухай багц хууль батлагдаж, боловсролын салбарт чанар, үр дүн, гүйцэтгэлд суури

Д.Амартүвшин: БИ ЛИСТЭНД ОРОХ ЯМАР Ч СОНИРХОЛГҮЙ ТУЛ НЭРЭЭ ТАТАЖ БАЙНА

Д.Амартүвшин: БИ ЛИСТЭНД ОРОХ ЯМАР Ч СОНИРХОЛГҮЙ ТУЛ НЭРЭЭ ТАТАЖ БАЙНА

Либертари намын дарга Д.Амартүвшин УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшихээс татгалзаж буйгаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн