fitness
  • 179 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолоор Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож байв.

Үүгээр орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатарт нэвтэрснээс хойш 48 цаг болоод гарахад 1,000 төгрөгийн хураамжтай, 48 цагаас дээш бол хоног тутамд 5,000 төгрөгийн хураамж авахаар тогтоосныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат танилцууллаа.

Тэрбээр "Дээрх тогтоол батлагдсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 12-нд гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс тогтоолын дагуу 5,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэх болохыг иргэддээ анхааруулъя" хэмээв.

Улаанбаатар хотод хөдөлгөөний эрчим бага үед өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог бол хөдөлгөөний эрчим ихэссэн үед 19,000 хүрдэг байна.

Бусад мэдээ

Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 81 хувьтай байна

Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 81 хувьтай байна

Засгийн газрын энэ онд гаргасан 279 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүй нөөцөд ни

УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ДӨРВӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ДӨРВӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2023.06.06) хуралдаан 09 цаг 13 минутад гишүүдийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн