fitness
  • 169 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-22
Шадар сайд Т.Доржханд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Засгийн газар өнөөдөр эрчим хүчний реформын асуудлаар хэлэлцлээ. Үүнийг хэрэгжүүлэхээр намууд эсвссэн. Маш олон иргэн хүлээлттэй байгаа учир эрчим хүчний реформын ажил эхлэхээр боллоо. Эрчим хүчний шинэчлэл хийх, үнэ тарифын өөрчлөлт хийхээр дэд хороо байгуулсан. Энэ хороонд олон намын төлөөлөл, Засгийн газар, УИХ-ын гишүүд багтсан. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Эдийн засгийг дэмжих дараагийн салбар бол эрчим хүч.

Зөвхөн сэргээгдэх эрчим хүч гэхэд л маш их буюу 14 мянган гега-гийн нөөцтэй. Эрчим хүчний салбарыг зоригтой шинэчилнэ. Мөн төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчилнө. Энэ салбар бол төрөөс монополи, зах зээл рүү шилжиж чадаагүй. Үр ашгийг нь сайжруулна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нээлттэй, олон нийтийн болгож, хөрөнгө оруулалт татна. Үүний тулд үнэ тарифыг өөрчилнө. Эхлээд энэ салбар алдагдалгүй болох ёстой. Нийлүүлэлт өсвөл үнэ эргээд буурна. Дунд хугацаанд ийм байдлаар төлөвлөсөн. 2023 онд бид нийт эрчим хүчнийхээ 77 хувийг дотоодоос нийлүүлжээ. Дэлхий нийт нүүрсэнд хөрөнгө оруулахгүй гэсэн тул бид бодлогоо энэ чиглэл рүү хандуулна. 22.3 хувийг импортолжээ.

Импортын 60 хувийг БНХАУ-аас, 40 хувийг ОХУ-аас авчээ. Эрчим хүчний асуудлаа шийдэж л том төслүүдээ эхлүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 15 мега төсөл бий. Эрчим хүчний салбарыг бизнес хийхэд таатай болгож, хуулийн орчныг ч сайжруулна, шинэ технологи, инновац нэвтрүүлнэ. Гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзана. Энэ шинэчлэлийг дэмжих лобби бүлгийг Засгийн газар, Улсын их хуралд байгуулна. Энэ долоо хоногт багтаан ажлын хэсэг байгуулна. Эрчим хүчний шинэчлэл эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна. skip-share Тиймээс 10 хувиар нэмэгдэж байгаа эрчим хүчний өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр шийдээд байх боломжгүй.

Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оруулах шаардлагатай. Манай тариф бусад улстай харьцуулахад доогуур. Улсаас татаас өгдөг тул энэ салбар руу хөрөнгө оруулдаггүй. Ирэх жилээс нийлүүлэлт өсөж, 2026 оноос бид хэрэгцээгээ 100 хувь хангадаг болно. Харин энэ жил хүндрэл үүснэ, бодит байдал ийм байна. Таван том төслийг эхлүүлэхийн тулд 2024 оны улсын төсвийг тодотгоно. Эдгээрт нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. үүний нэг их наяд төгрөгийг эрчим хүчний салбарт зарцуулна. Үүний 500 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын бонд гаргаж бүрдүүлнэ.

Төсвийн тодотгол энэ долоо хоногт батлагдах болов уу. Эрчим хүчний үнийн либералчлал салбарын либералчлалын нэг хэсэг нь. Үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Сэргээгдэх эрчим хүчний технологи хурдан өөрчлөгдөж, өртөг нь буурсан. Сэргээгдэх эрчим хүч хямд эх үүсвэр болох боломжтой. Засгийн газар энэ том өөрчлөлтийг иргэдтэйгээ хамт даван туулна гэж найдаж байна. ХҮН нам төрийн худалдан авалтыг бүхэлд нь хариуцаагүй гэдгийг залруулмаар байна. Иргэд буруу мэдээлэлтэй байна. Төрийн худалдан авалтын дийлэнхийг Сангийн яам хариуцсан хэвээр байна. Төрийн худалдан авалт ил тод, нээлттэй, цахим байх ёстой.

Би энэ чиглэлд анхаарч ажиллана. Би ногоон автобус, Нүүрсний 40 их наядын шүглийг анх үлээсэн. Төр, орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн нэгдсэн худалдан авалтын агентлаг бий. Уг агентлаг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд нийт худалдан авалтын 29%-ийг хийдэг, үүнд концессын гэрээ хамаарахгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар тусдаа байгууллага концессын асуудлыг хариуцах юм билээ. ХҮН нам бүх худалдан авалтыг хариуцдаггүй.

Худалдан авах ажиллагааг олон улсын зарчмын дагуу бүх ил тод, нээлттэй байлгах ёстой. Тухайлбал нууцлаад байгуулдаг ногоон автобусны асуудал байна. 40 их наядын нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээж, нээлттэй сонсголыг зохион байгуулж байсан хүний хувьд хэлэхэд нэг төрийн өмчийн компани нууцлаад 18 их наяд төгрөгийн оффтэйк гэрээг байгуулсан байдаг. Энэ байдлыг халж, төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг нэгдсэн агентлаг хариуцахаар хуульд өөрчлөлт оруулж байгаа. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн тулд хуульд өөрчлөлт оруулж буй. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Зарим хуульчийн хардаад байгаа шиг зүйл байхгүй гэв.

Бусад мэдээ

Цалингийн, бизнесийн, малчны болон автомашины зээлийн босгыг бууруулсан байна

Цалингийн, бизнесийн, малчны болон автомашины зээлийн босгыг бууруулсан байна

Энэ нь өмнөх улирлын хүлээлтээс доогуур гарсан байна. Ирэх улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.

Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Банг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн