"Улаанбаатар явган алхалтын олон улсын фестиваль 2024" арга хэмжээ өнөөдөр эхлэх гэж байна. Явган алхалт наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас/НАЖГ/ мэдээллээ.
Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол Улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлжээ.
Явган алхалтын маршрут:
Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжууд бүрдэнэ гэж зохион байгуулагчид хэлж байна.
Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд дэлгэрчээ.
Тухайлбал Токио хотын олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюүшү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль зохион байгуулагддаг байна.
Эх сурвалж: НАЖГ