fitness
  • 144 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-26

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2024 оны наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас Оманы Султант Улсад хавсран суугаа Элчин сайд Э.Булган, Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайди болон албаны бусад хүмүүс угтав.

Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Зөвлөлдөх уулзалтын тухай хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм гэж ГХЯ-наас мэдээллээ.

Бусад мэдээ

Нүүрсний хулгайтай холбогдсон 81 хүний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна

Нүүрсний хулгайтай холбогдсон 81 хүний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглө

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газарт өдөртөө -35 градус хүрнэ

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газарт өдөртөө -35 градус хүрнэ

Энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн