fitness
  • 176 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-26

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв.

Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж байна. Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм.

Мөн хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллах боломжтой. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулах үйл явцыг шуурхайлах зэргийг даалгалаа гэж Боловсролын Яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ

Зориулалтын бус газарт хог хаясан, хууль бусаар ашигт малтмал хайсан зөрчил түгээмэл илэрчээ

Зориулалтын бус газарт хог хаясан, хууль бусаар ашигт малтмал хайсан зөрчил түгээмэл илэрчээ

БОАЖ-ын салбарын хэмжээнд энэ сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.78 гомдол мэдээллийг хялбаршуул

Монгол Улсын иргэд Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын иргэд Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн