fitness
  • 157 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-27
Бүгд найрамдах Франц улсын иргэн нь энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутагт автомашинтай осолдсон хэрэг гарчээ. Энэ тухай мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ослын газар шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд Франц улсын иргэн Б нь хурд хэтрүүлсний улмаас гурван тэмээ мөргөж, осол гаргасан болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллага Францын иргэнийг 109 км цагийн хурдтай явсан гэжээ. Дундговь аймгийн Цагдаагийн газар тухайн гадаадын иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ослын улмаас гурван тэмээ газар дээрээ үхэж, 2024 онд үйлдвэрлэгдсэн Патриот маркийн автомашин нь засварлах боломжгүйгээр сүйдсэн байна. Тухайн автомашин нь түрээсийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл байсан аж. Тодруулбал, Францын иргэн нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр машин түрээсийн компаниас Патриот маркийн шинэ автомашин түрээслэн авч явсан байжээ. Тэгвэл, осол гаргасан жуулчин нь хохирлоо барагдуулахаас татгалзсан байна. Түүнчлэн Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэний гадаад паспортыг эзэнд нь эргүүлэн өгөхийг цагдаагийн байгууллагаас шаарджээ. Цагдаагийн байгууллага Франц иргэний гадаад паспортыг эргүүлэн өгсөн нөхцөлд хилээр гарах нь нээлттэй болох юм. Монгол Улсад өр төлбөртэй гадаад улсын иргэн хилээр гадагш гарсан нөхцөлд хохирлоо төлүүлэх боломжгүй болдог байна.

Бусад мэдээ

Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засвар хийнэ

Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засвар хийнэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Заса

А.Ариунзаяа: Хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулж байна

А.Ариунзаяа: Хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор Монгол Ардын На

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн