Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 27-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Турган, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгджээ. Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Дашбалбар/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгааг анхаарууллаа.
Өнөөдөр /2024.08.28/ нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.
Эх сурвалж: ОБЕГ