fitness
  • 138 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-29

Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцож буй.

Манай улсаас  Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн, П.Алтанцоож, 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, Б.Цолмон-Од, охидын 40 кг-ийн жинд Б.Эгшиглэн нар хүч сорилоо.

Тэднээс хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв.

Б.Бат-Энэрэл эхний даваанд хийлээд Мексикийн Жассем Эдвард Файер Солорсаног, дараагийн тойрогт ОХУ-ын Роман Кузнецовыг, хэсгийн аваргын төлөө АНУ-ын Хенри Парсаданианыг ялаад хагас шигшээд Францын Томас Сассиг илүүрхсэн юм. 

Шигшээд Азербайжаны Нихад Мамишовт дийлдсэнээр мөнгөн медаль зүүлээ.

Мөн Б.Чинхүслэн эхний тойрогт гоц мөргөөд Украины Ростислав Кострыкинийг ялсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алексей Топтыгинд ялагджээ. Манай тамирчин дагах барилдаанд Францын Аксел Кюкийг хожоод хүрлийн төлөө Казахстаны Рассулхан Габитыг буулган авчээ.  

Бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Б.Бадамцэцэг: Охин, хүү нь хамаагүй бүх хүүхдийн эрхийг зөрчдөг нийгэм бий болчихлоо

Б.Бадамцэцэг: Охин, хүү нь хамаагүй бүх хүүхдийн эрхийг зөрчдөг нийгэм бий болчихлоо

БНСУ-д монгол хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар Солонгос улсад ажиллаж, амьдардаг нэгэн ээж мэдээлэл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн