fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-29

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр Боловсролын сайд П.НаранбаярБоловсролын зээлийн сангийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Зээлийн сантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байсан. Бид энэ сангийн эргэн төлөлтийн сайжруулах зорилгоор Сийлэгмаа гэдэг хүнийг даргаар нь томилон ажиллуулж байгаа.

Гадаадын зээлийн авлагаас харахад 1,380 хүн зээлээ төлөөгүй байгаа. 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүн байна.

1997-2012 он хүртэлх хугацаанд зээл аваад гадаад суралцсан хүмүүсийг эргэж ирээд төрийн байгууллагад ажилласан тохиолдолд зээлээс нь чөлөөлж, хөнгөлөх систем үйлчилж байсан. Харин 2012 оноос хойш энэ тогтолцоо байхгүй болчихсон. Түүнээс хойш тухайн үеийн сайд нарын таван удаагийн тушаалаар зээлүүдийг чөлөөлсөн байдаг. Энэ бол хууль зөрчсөн явдал. Энэ асуудлыг бид цэгцэлнэ. Боловсролын зээлийн санд зээлээ төлж байж дараагийн хүндээ боломж олгодог. Гэтэл тушаал гаргаад чөлөөлөөд байж болохгүй.

Мөн дотоодын зээлийн асуудал ч бий. Үүнийг аймгуудын прокурорын газарт хандаад зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр ажиллаж байна.

Гадаад суралцан хүмүүсийг зээлийг төлүүлэх асуудал дээр тогтолцоогоо шинэчилнэ. Ер нь төрийн албанд чадварлаг албан хаагчдыг татъя гэвэл энэ системийг ашиглаж ирсэн туршлага бий. Боловсролын зээлийн санд шинэчлэл хийж эхэлнэ" гэв. 

Бусад мэдээ

М.Батбаяр: Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүн суурьших хот байгуулна

М.Батбаяр: Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүн суурьших хот байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн

Налайх дүүргийн 3 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болжээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болжээ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эз

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн