#Paris2024 Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан Recurve төрлийн чансаа тогтоох харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ 3-р байр эзэлж дээгүүр жагслаа.
Парис 2024 паралимпын наадмын эхний өдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан Recurve төрлийн чансаа тогтоох харваа боллоо. Тус төрөлд Монголын шигшээ багийн хоёр тамирчин оролцсоноос Дэмбэрэлийн Сэлэнгээ 3-р байр, Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байрыг эзлэв.
34 настай Д.Сэлэнгээ Токиогийн олимпын наадмын ганцаарчилсан төрөлд 17-р байр эзэлж байсан ба 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин 40 настай Б.Оюун-Эрдэнэ 2016 оны Риогийн олимпын ганцаарчилсан төрөлд 9-р байр, 2012 оны Лондонгийн олимпод 9-р байрыг тус бүр эзэлж байв.
Ийнхүү Б.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 3-ны 17:33 цагаас 2022 оны дэлхийн аварга, чансаа тогтоох харвааны 15-д жагссан Италийн Вероника Флоренотой цэц сорино. Харин Д.Сэлэнгээ есдүгээр сарын 9-ны 16:59 цагаас шөвгийн наймын шатны харваагаа хийх юм.