Зөвлөмжид сурагч, хүүхэд зорчиход гэмтэж бэртэх эрсдэл бүхий газруудын орчныг засаж, сайжруулахыг үүрэг болгожээ.
Тодруулбал цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойрогт хамаарах орчны "Аюулгүйн зураглал"-ыг гаргаж байршуулах, хүүхэд бэртэж гэмтэж болзошгүй хогийн цэг, траншейны нүх, золбин нохой гэх мэт хэсгийг гэрэлтүүлэг, камергүй хороо, гудамж, булан тохой, газрын зураглалд тэмдэглэж, анхааруулга сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийн эрсдэлд хүргэж болзошгүй орчинг засаж, сайжруулах ажлыг орон нутгийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Мөн сургуульд дахь үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын нөхцөл байдлыг тогтмол үнэлэх, эрсдэлтэй газруудад насанд хүрэгчийн хараа, хяналтыг сайжруулж, олон нийтийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.
Зөвлөмж бүрэн эхээрээ: