fitness
  • 224 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-30

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-наас эхлэн 12 өдөр чуулан хаалтаа хийж байна. Энэ хугацаанд  долоон удаа нэгдсэн чуулган хуралдаж, 39 асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. 

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны Төсвийн тухай хуульд тодотгол орууллаа.  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.   
 
Төсвийн тухай хуулийн өөрчлөлт хамтарсан Засгийн газарт орсон улстөрийн намуудын гэрээнд суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чиглэсэн томоохон төслүүдийг цогцоор нь шийдэх эхлэлийг тавьж байна.  Өөрөөр хэлбэл, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан нь ээлжит бус чуулганаар батлагдсанаар хэрэгжүүлэх шатандаа оров. 

Бусад мэдээ

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан бол хоёроос найман жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан бол хоёроос найман жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

Гадаа явж байсан хүнийг араас нь цохиж эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.Цагдаагийн байгууллагаас м

Хөгжлийн банкнаас зээл авахын тулд оргилуун дарс, үнэртэй ус хахуульд өгчээ

Хөгжлийн банкнаас зээл авахын тулд оргилуун дарс, үнэртэй ус хахуульд өгчээ

"НВЦ" компани Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан. Одоо 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн