fitness
  • 163 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-03

Таван шарын нүхэн гарцыг есдүгээр сарын 14-нд ашиглалтад оруулна гэж  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр бөгөөд хоёр түвшний огтлолцолтой байна.

Үер усны эрсдэлээс хамгаалах насос станцтай болохыг албаны хүн мэдээлж байсан юм. Уг төслийг өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бол барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа аж.


Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна гэж тооцоолжээ.

Бусад мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг болон тасаг, албадын төлөөлөл бүхий эмч, мэргэж

Ирэх долоо хоногт цочир хүйтрэх тул цахимаар болон нөхөн хичээллэх санал гаргалаа

Ирэх долоо хоногт цочир хүйтрэх тул цахимаар болон нөхөн хичээллэх санал гаргалаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн