ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр /2024.09.03/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд угтан авахад бэлэн болжээ.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Мөн үдээс хойш Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.