fitness
  • 38 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-03

Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо энэ сарын 10-15-ны хооронд болох Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох Монгол Улсын багт Боловсролын сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардуулав.


Мэргэжлийн боловсролын салбарын олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1,500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.

Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэн. Түүнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байв.

Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн хамт олон та бүхэнд амжилт хүсэж байна хэмээн Боловсролын Яамнаас мэдээлэв.



Бусад мэдээ

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлын явц 77 хувьтай байна

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлын явц 77 хувьтай байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хү

"Дорнод, Сүхбаатар, Хэнтий" аймагт нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийлээ

"Дорнод, Сүхбаатар, Хэнтий" аймагт нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийлээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн