fitness
  • 584 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

“Улаан овоо” уурхай нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг.

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” уурхайгаас хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6600 тонн нүүрс БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэснээ мэдэгдлээ. Ингэснээр өнгөрсөн сарын еснөөс хойш гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 9766 тонн нүүрс экспортолсон байна.

Илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-гийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод, олон улсын үнээр тогтоож байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа.

Тус компани энэ онд 200-500 мянган тонн нүүрс борлуулах зорилт тавиад байгаа аж. Мөн олон улсын худалдан авагчид нүүрс авах саналаа ирүүлсээр байгаа гэдгийг тодотгож байсан юм.

Нэг тээвэрлэлтээр ойролцоогоор 3000 тонн нүүрсийг 50 вагоноор Эрээний боомт хүртэл тээвэрлэж, түүнээс цааш БНХАУ-ын төмөр замын компани тээвэрлэж байгаа юм. Одоогоор дотоодын төмөр замын тээврийн компани дөрөв дэх тээвэрлэлтээ эхлэхээр Сүхбаатарт эргэн иржээ.

“Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхай, уул уурхайн лицензийг 100 хувь эзэмшдэг. Монгол дахь гүйцэтгэгч компанитай нүүрсний борлуулалтаа 50-50 хувийн нөхцөлтэй хуваахаар 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ байгуулжээ. Одоогоор “Улаан овоо” уурхайд 75 мянган тонн нүүрс олборлож, тээвэрлэхэд бэлэн болгожээ.

Бусад мэдээ

Монголын тэшүүрчид дэлхийн цомд өрсөлдөх эрх авчээ

Монголын тэшүүрчид дэлхийн цомд өрсөлдөх эрх авчээ

БТСУХорооноос мэдээлснээр Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсы

Өндөгний импорт өмнөх жилийн мөн үеэс 80% буурчээ

Өндөгний импорт өмнөх жилийн мөн үеэс 80% буурчээ

Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сард нийт 3.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортоор оруулж

Ариунзул С.
Ариунзул С.