fitness
  • 203 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-11

Илүү их уншъя” уриан дор 36 дахь номын баяр энэ сарын 13-15-нд Сүхбаатарын талбайд болно.

Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болжээ. Сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтэлж, ном зүй, мэдээллийн шинэ ном болон судлаачдад хүрнэ.

Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт, нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, кофе, цай унгаа номын тухай яриа дэлгэх орчныг уншигчдад зориулан засах юм байна.

Өнгөрсөн хавраас “Номын соёлт ертөнц” ТББ гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр” хэрэгжүүлж, гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ.

Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Туркийн хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзан, монгол зохиолчид бүтээлээ гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцоно.

Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн, 7-12-р ангийн сурагчдад  клуб энэ өдрүүдэд нээлттэй гэнэ. Тус клубээс жил бүр “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг.

Энэ оны уралдаанд оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.

Мөн баярын үеэр номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор “Мэргэн ном”-ын эздийг тодруулна.

Уг үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Соёл, Спорт Аялал Жуулчлал, Залуучуудын Яамтай хамтран  “Номын соёлт ертөнц” ТББ зохион байгуулж байна.

Бусад мэдээ

Маргааш ДАРААХ байршилд зам хаана

Маргааш ДАРААХ байршилд зам хаана

"Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн өдрийн зам хаах маршрутЭнэ оны зургаадугаар сарын 03

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийн агуулгыг товчлон хүргэж байна.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн