fitness
  • 108 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, олимп, паралимпт амжилт үзүүлсэн тамирчдыг төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тодруулбал "Парис 2024" паралимпын пара таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин Уламбаярын Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтын эзэн болсон билээ. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагчаар түүхэнд нэрээ мөнхөлсөн. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байв.

Бусад мэдээ

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Энэ оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 29-ний өдөр Гашуунсухайт боомтоор 6958 тээврийн хэ

МИАТ ХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээлээ

МИАТ ХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээлээ

МИАТ" ТӨХК орон нутгийн нислэгээ сэргээж буй талаар мэдээлэл өгч байна.Иргэний нисэхийн ерөнхий газр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн