fitness
  • 109 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-12

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны есдүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл И-Монголиа системээр дамжуулан цахимаар хүлээн авч байна.

2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 6,988 хүүхдийн хүсэлт иржээ. Үүнд:

  • Багануур дүүрэг - нийт 213
  • Багахангай дүүрэг - нийт 28
  • Баянгол дүүрэг - нийт 920
  • Баянзүрх дүүрэг - нийт 1,823
  • Налайх дүүрэг - нийт 1606
  • Сонгинохайрхан дүүрэг - нийт 1,241
  • Сүхбаатар дүүрэг - нийт 732
  • Хан-Уул дүүрэг - нийт 1,400
  • Чингэлтэй дүүрэг - нийт 465 хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн байна.

Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

Бусад мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад оруулна

Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн