fitness
  • 92 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-13

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүсэхийг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Бусад мэдээ

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх санал өгсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх санал өгсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг 100,000 гару

Шугам хоолойн засвар, шинэчлэлийг есдүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэгдэв

Шугам хоолойн засвар, шинэчлэлийг есдүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэгдэв

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн