fitness
  • 118 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-13

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган энэ есдүгээр сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо эхэлж, Камерун Улсын Ерөнхий сайд асан Филемон Янг Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы даргын үүрэг ажлыг албан ёсоор хүлээн авав.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы  дарга Филемон Янг "Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний ​​эрхэм чанарыг дээшлүүлэх нь" уриан дор хийж хэрэгжүүлэх ажил, зорилгоо танилцуулав.

Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 2024 оны есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болох үеэр НҮБ-ын 100 гаруй гишүүн улсын төр, засгийн тэргүүн нар оролцоно.

Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө буюу есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт болно. Энэхүү арга хэмжээ нь гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх алсын хараа, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлно.

Чуулга уулзалтаас “Ирээдүйн төлөөх гэрээ”, “Ирээдүйн үеийнхний асуудлаарх тунхаглал”, “Даян дэлхийн цахим гэрээ” гэсэн гурван баримт бичгийг батлан гаргана.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам


Бусад мэдээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тоон мэдээллийг цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, мэдээ, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийх үүрэгтэй билээ.

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргы

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн