fitness
  • 168 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бусад мэдээ

Талын монгол брэнд Монгол-Хятадын экспод шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Талын монгол брэнд Монгол-Хятадын экспод шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” экспортын зорилтын хүрээнд байгалийн нөхөн сэргээгдэх баялагт и

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БНХАУ, ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БНХАУ, ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн