fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-23

Туркменистаны Гадаад харилцааны сайд болон Монгол Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Д.Баярхүү нар ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд уулзсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ намар Туркменистан улсад төрийн айлчлал хийх талаар тус улсын Гадаад яамны цахим хуудаст лхагва гарагт мэдээлсэн байна. Тодруулбал, Туркменистаны Гадаад харилцааны сайд болон Монгол Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Д.Баярхүү нар Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд уулзжээ. Талууд хоёр улсын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын харилцаа тэр дундаа Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт илүү гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар “Interfax” мэдээллээ.

Монгол, Туркменистаны худалдааны эргэлтийг харвал оны эхний найман сарын байдлаар Туркменистан улсаас 10.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. Харин Монгол Улсаас тус улс руу экспорт хийгээгүйг Гаалийн ерөнхий газрын статистикаас харж болохоор байна.

Бусад мэдээ

Шахмал түлшний хэрэглээг 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ

Шахмал түлшний хэрэглээг 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн