fitness
  • 304 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-27

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний боловсруулах салбарын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 21 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулж байгааг мэдээллээ.

Шинэ ургацын ногооноос гадна мах махан бүтээгдэхүүн, ааруул, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломжтой байна.

Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээний онцлог нь аймаг, нийслэлийн болон нийт оролцогчийг долоон бүсэд хувааж, бүс бүр нэг бүтэн өдөр арга хэмжээний тайзыг ашиглан өөрсдийн үйл ажиллагаа, тухайн бүс нутгийн онцлог, өв уламжлал, зан заншлыг таниулах, мөн бүс нутгийн онцлогийг шингээсэн шинэ болон брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах боломжийг бүрдүүлжээ.

Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд УБЗАА болон ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байгаа билээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн