fitness
  • 125 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-27

Ашиглалтын шаардлага хангахгүй лифтнүүдийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хуучны орон сууцны барилгын 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ "Баянгол дүүргийн 5 дугаар хорооны наймдугаар байрны лифтийг солилоо. Тус байрны лифт 30-40 жил болж, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч зогсоогоод байсан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 8,000 гаруй лифт байдгаас нийтийн зориулалттай орон сууцных 5,300 байдаг. Эдгээр 5,300 лифтнээс 300 орчим нь эрсдэлтэй гэж ангилагдсан. Үүнээс ашиглах боломжгүй болсон 170 лифтнээс 146-г шинэчилж, ажлын явц 85%-тай байна. Цаашид шат дараатайгаар солино.

Бидний сольж буй шинэ лифт нь цахилгаан эрчим хүч тасрахад хоёрдугаар давхартаа очиж онгойх мэдрэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан товчлууртай, давхрын тоог монгол хэлээр зарладаг. Лифтний стандартад "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-аас хяналт тавьдаг.

Төрөөс нэг удаа лифтийг шинэчлэх хуулийн заалттай байдаг. Лифт эрсдэлтэй байгууламж учраас ашиглагч байгууллага буюу СӨХ жил бүр техникийн үйлчилгээ хийж, мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгэх, лифтчинтэй байх ёстой.

Зарим шинэ лифт 1-2 жил болоод эвдэрчихдэг. Үүнийг мэргэжлийн байгууллагаас шалгахад иргэд, оршин суугчид лифттэй зүй бус харьцсанаас болсон байдаг учир гамтай ашиглаж байхыг зөвлөе" гэж ярилаа.

Бусад мэдээ

Дуу цахилгаантай аадар бороо орно

Дуу цахилгаантай аадар бороо орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн айм

АИ-92 автобензиний 30 хоногийн нөөцтэй байна

АИ-92 автобензиний 30 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 119,460 тн шатахууны нөөцтэй байгаагаасА-8

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн