fitness
  • 181 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлов.

Ерөнхийлөгч То Лам манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг сайшаан тэмдэглэв. 

Талууд цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Бусад мэдээ

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу

НӨАТ-ын сугалааны азтан Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтан Лхагва гарагт тодорно

"НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн