fitness
  • 111 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар

Бусад мэдээ

Улсын асрамжид байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийжээ

Улсын асрамжид байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжи

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг танилцуулах хамтарсан уулзалт болж байна

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг танилцуулах хамтарсан уулзалт болж байна

Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн