Баянзүрх дүүрэг 8, 16-р хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн авто зам, Офицеруудын ордны тойргоос Шар хадны авто зам хүртэл хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.
Нэгдүгээр хэсэг Шар хадны авто замаас Улаанхуаран ЭКО хүнсний зах хүртэл
Хоёрдугаар хэсэг Улаанхуаран ЭКО хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.