fitness
  • 101 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-02

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт өнөөдөр боллоо. 

Тус уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. Уулзалтын хүрээнд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангахтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэсэн юм. 

Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар нар санал авах байрны бэлэн байдал болон санал авах өдрийн бэлтгэл ажлыг хангах зөвлөмж, чиглэлийг өглөө.

зураг
 
зураг
 

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Бусад мэдээ

Бөхчүүдэд допингийн төрлийн бодисын мэдлэг дээшлүүлэх сургалт өгнө

Бөхчүүдэд допингийн төрлийн бодисын мэдлэг дээшлүүлэх сургалт өгнө

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үнд

Нийслэлийн 36 сургуулийн 23,188 сурагч гурван ээлжээр хичээллэнэ

Нийслэлийн 36 сургуулийн 23,188 сурагч гурван ээлжээр хичээллэнэ

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мян

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн