Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх 600 метр замыг шинэчлэх ажил дуусаж, өнөөдөр өглөө 06:00 цагт нээлээ.
Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна.