fitness
  • 166 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-04

Амьгүй механик хүчинд өртөж гэмтэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэж байна.

2023 онд амьгүй механик хүчинд өртөж гэмтэх шалтгаант 34,000 тохиолдол бүртгэгдсэн ба 2022 онтой харьцуулахад 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын 10,000 хүн ам тутамд 98 хүн амьгүй механик хүчинд өртөж гэмтжээ.

Тэргүүлэх таван шалтгаан:

  • Бусад зүйл мөргөх буюу цохигдох 30 хувь
  • Өргөх ба дамжуулах төхөөрөмж, хэрэгсэлтэй хүрэлцэж гэмтэх, өөр бүлэгт ангилаагүй 10.8 хувь
  • Шидэгдсэн, нурсан, унасан зүйлд цохигдох 10.8 хувь
  • Хоёр юмны хооронд баригдах, бяцлагдах, шахагдах, хавчигдах 9.8 хувь
  • Хутга, илд, сэлэм, чинжаал хутганд өртөх 8.8 хувь

Түүнчлэн амьгүй механик хүчинд өртөж гэмтсэн тохиолдлын 67.8 хувь нь эрэгтэй буюу 22,979, 32.4 хувь нь эмэгтэй буюу 5,766 байна.

2023 онд амьгүй механик хүчинд өртөх шалтгаант өвчлөлийн тохиолдлын тоо болон тохиолдлын түвшин 30-34 насанд бусад наснаас өндөр байгаа юм.

Зөвлөмж:

  • Өрөөний тавилгуудыг унахаас сэргийлж, хөдөлгөөнгүй байрлуулах
  • Хүүхдийг хурц ирмэгтэй зүйл мөргөж гэмтэхээс сэргийлж зөөлөвч ашиглах
  • Угаалгын машин, орны толгойд хүүхдийн толгой хавчигдахаас болгоомжлох
  • Хүүхэд дээр тоглоом, эд зүйл унахаас сэргийлэх
  • Спорт заалд тоглохдоо анхаарал болгоомжтой байх
  • Зориулалтын гутал хувцас, хамгаалалтын хэрэгслийг өмсөх
  • Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах
  • Телевизийг аль болох нам, аюулгүй газар байрлуулах
  • Хутга, заазуур гэх мэтчилэн хурц иртэй зүйлийг хүүхдийн гарт хүрэхгүй газарт байрлуулах
  • Барилга, талбайн засварын ажлын хажуугаас явахаас зайлсхийх
  • Дуу чимээнээс тусгаарлах чихэвч, гар утас зэргийг ашиглахаас зайлсхийх
  • Хутга, мэс, төмөр эд зүйлстэй болгоомжтой харилцах
  • Дээрээс унах магадлалтай эд зүйлсийг өндөрт байрлуулахгүй байх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, эрсдэлт нөхцөлүүдийг судлан, аюулгүй байдлаа ханган нийгмийн харилцаанд оролцохыг тус тус зөвлөмж болголоо.  

Бусад мэдээ

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг 2024 оноос шинэчилнэ

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг 2024 оноос шинэчилнэ

Дэлхий нийтийн бага насны хүүхдийн хөгжлийн дэмжих үйл ажиллагаа, олон улсын сургалтын хөтөлбөрийн х

1 дүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

1 дүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюул

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн