fitness
  • 195 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-04

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах Японы гэмтэл согогийн эмнэлгийн эмч, захирал, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ.

Тодруулбал, Япон улсын “Seirei Hamamatsu” нэгдсэн эмнэлгийн захирал, хөл шагайн мэс заслын эмч, доктор Masanori Taki, Нагоя хотын АУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн гэмтэл согогийн тасгийн их эмч, туслах профессор Myongsu Ha, “East Maebashi” ахирал, Хөл шагайн мэс заслын төвийн дарга, доктор Naohiro Hio нарыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулж, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн арга технологийн талаар санал сэтгэгдлээ солилцсон бөгөөд хамтарч ажиллах чиглэлээр дараах зорилтуудыг ярилцсан байна.

Тухайлбал, гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ болон Японы эмнэлгүүдэд харилцан сургаж чадавхжуулах, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, мөн тус улсын эмч,  эрдэмтэн багш нартай хамтарсан мэс засал эмчилгээ хийх, хүнд хэлбэрийн буюу ховор тохиолдлын гэмтэл согог, эмчилгээний арга зүйн томоохон судалгаа шинжилгээ хийх чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо.

Тус уулзалтад дээрх зочид төлөөлөгчдөөс гадна ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Бусад мэдээ

Авто зам, замын байгууламжийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэв

Авто зам, замын байгууламжийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэв

Хотын стандарт, хяналтын газраас хотын баталсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг,

Цахилгаан хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал хэвийн байна

Цахилгаан хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал хэвийн байна

Өчигдөр буюу 07 дугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай туслам

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн