fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны 10-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

УИХ Швейцарын Парламенттай хамтран ажиллаж байна

УИХ Швейцарын Парламенттай хамтран ажиллаж байна

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгал

Өнөөдрийн ЦАГ АГААР

Өнөөдрийн ЦАГ АГААР

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн